Та бүхнийг миний эхлүүлсэн Скүүл платформд урьж байна!
Тусдаа платформ үүсгэх гэж удаан хугацаанд бодож явсаар, таарч тохирох платформыг олсондоо маш их баяртай байна.
Мета буюу Нүүрномын хувьд бол бид бүхний хийж бүтээж байгаа бүх агуулга контент дата нь Метагийн хяналтанд байдаг. Мөн Мета хүссэн үедээ бидний датаг устгах, эсвэл цаашид хадгалах, ямар нэг бусад зорилгоор ашиглах эрх нь нээлттэй байдаг.
Скүүлийн хувьд бол Метагийн баахан аппууд болон хүсээгүй агуулгыг хэрэглэгч рүү шахдаггүй бөгөөд зөвхөн бүлгэм буюу community болон цахим сургалт явуулахад чиглэсэн мэргэшсэн платформ юм.
Хамгийн чухал нь Скүүл надад датагаа бүрэн эзэмших, хянах боломжийг өгч байгаа.
Скүүл бас хэрэглэхэд эвтэйхэн гар утасны апптай бөгөөд та бүлгэмд юм бичих эсвэл сургалтыг шууд утаснаасаа, хаанаас ч хамаагүй үзэж болно.

Тус бүлгэмд элсэхэд төлбөргүй бөгөөд та хүссэн хугацаагаараа гишүүн байж болно. Цахим сургалтуудын хувьд бол тодорхой төлбөрүүдтэй байгаа. Одоогийн байдлаар Европт бакалаврын түвшинд сурах гэж бодож байгаа хүмүүст зориулсан цахим сургалт бэлэн байгаа. Та хүсвэл 20 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой. Хөнгөлөлт эдлэх хүсэлтэй бол Скүүл бүлгэмд элсээд Скүүл профайлаасаа над руу чат бичнэ үү.
Дараагийн сургалтыг 2026.03.23-нд байршуулах бөгөөд та мөн 20 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой. Энэ сургалт нь магистрын түвшинд Европт суралцах гэж төлөвлөж байгаа хүмүүст зориулсан байгаа.
Та бүхэнд эрүүл мэнд, сайн сайхныг хүсье!
Др.Ц.Цэндпүрэв


